Хөнгөлөлт урамшуулал
- Тус коллежид элсэн орсон тэтгэлэг авах шаардлага хангасан 45 хүртэлх насны суралцагчид сар бүр 200 000 төгрөгийн тэтгэлгийг тооцон төгсөхөд нь нэг удаа олгоно.
- Улсын чанартай уралдаан тэмцээнд оролцож эхний гурван байр эзэлсэн сурагчдын мэргэшүүлэх хичээлийн зардлыг (нэг жилийн зардлыг) 20% хөнгөлнө.
- Ерөнхий боловсролын сургуулийг 90-100% үнэлгээтэй төгссөн суралцагчийг тухай элсэн орж буй хичээлийн жилийн мэргэшүүлэх хичээлийн зардлаас 20% хөнгөлнө.
- Ерөнхий боловсролын сургуулийг 80-89% үнэлгээтэй төгссөн суралцагчийг тухай элсэн орж буй хичээлийн жилийн мэргэшүүлэх хичээлийн зардлаас 15% хөнгөлнө.
- Нэг гэр бүлийн хоёр хүүхдийн нэг нь, мөн хөгжлийн бэрхшээлтэй буюу бүтэн өнчин суралцагчийн мэргэшүүлэх хичээлийн зардлыг 30% тус тус хөнгөлнө.
- Сурлага, урлаг, спортын онцгой амжилт үзүүлсэн сурагчдыг “Ерөнхий сайдын тэтгэлэг”-т тодорхойлох, бусад ивээн тэтгэгч байгууллагуудад тодорхойлж дэмжлэг олгоход тэргүүн ээлжид анхаарн