Захирлын 2024 оны 05 дугаар сарын 13-ны
өдрийн А/17 дугаар тушаалын
нэгдүгээр хавсралт
ШИНЭ ИРГЭНШИЛ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИД
СУРАЛЦАГЧ ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
Хоёр. Коллежийн элсэлтийг зохион байгуулах комисс
2.1. Шинэ иргэншил Политехник коллежийн элсэлтийн ажлыг захирлын тушаалаар баталсан элсэлтийн комисс удирдан зохион байгуулна.
2.2. Комисс нь элсэлтийн маркетингийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг шуурхай удирдлагаар хангаж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллана.
2.3. Комисс нь элсэлтийн явц, үр дүнгийн талаар мэдээллийг коллежийн Захиргааны зөвлөлд тухай бүр танилцуулахын хамт, тулгарсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар саналаа Захиргааны зөвлөл, багш нарын ажил төрлийн уулзалт, СҮЧБ-ын албаны хэмжээнд зөвшилцөн шийдвэрлэж байна.
Гурав. Шинэ иргэншил Политехник коллежид элсүүлэх
хөтөлбөрийн төрөл, суралцах хугацаа,
эзэмшүүлэх мэргэшлийн түвшин
3.1. 2024-2025 оны хичээлийн жилд дараах хөтөлбөрөөр элсэлтийг зарлаж байна. Үүнд:
А. Техникийн боловсролын сургалтын хөтөлбөрт мэргэжлийн боловсрол төгсөгчдийг 1.5 жилээр дэвшүүлэн сургаж, дипломын боловсрол эзэмшүүлнэ. Үүнд:
-Мэдээллийн технологи
-Программ хангамж
Б. Бүрэн дунд боловсрол, мэргэжлийн хамт олгох Мэргэжлийн боловсролын хөтөлбөрт суурь боловсролтой иргэнийг элсүүлж 3 жил сургана. Үүнд:
-Хоол үйлдвэрлэл
-Хэвлэлийн график, дизайн
-Оффисын болон бичиг хэргийн ажил
-Нягтлан бодох бүртгэл
-Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт
В. Мэргэжлийн II-III түвшний ур чадвар олгох сургалтын хөтөлбөрт боловсрол харгалзахгүй элсүүлж 1 жил сургана. Үүнд:
-Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт
-Нягтлан бодох бүртгэл
Дөрөв. Элсэлтийн бүртгэл, элсэгчдэд тавих шаардлага
4.1 Мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөрт:
4.1.1.нэг жилийн мэргэжлийн болон мэргэшүүлэх сургалтад насанд хүрсэн хүн;
4.1.2.гурван жилийн мэргэжлийн боловсрол, ерөнхий эрдмийн хосолсон хөтөлбөрт суурь боловсрол эзэмшсэн хүн;
4.2.Техникийн боловсролын сургалтын хөтөлбөрт мэргэжлийн боловсрол эзэмшсэн хүнийг элсүүлнэ.
4.3.Мэргэжлийн боловсрол эзэмшсэн хүн техникийн боловсролын сургалтын хөтөлбөрт шатлан суралцах тохиолдолд багц цаг дүйцүүлэн тооцно.
4.4.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасны дагуу хос мэргэжил эзэмших тохиолдолд “Мэргэжлийн болон техникийн боловсролын мэргэжлийн чиглэл, индекс”-ийн дагуу хамаарах хөтөлбөрт элсэнэ.
4.5.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн элсэх тохиолдолд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд заасан бичиг баримтыг сургалтын байгууллагад бүрдүүлж өгнө.
4.6. Тус коллежид элсэхийг хүсэгчид нь энэхүү журам болон сургуулийн ажил, амьдралтай сайтар танилцсаны үндсэн дээр хүсэлтээ өөрийн биеэр болон онлайн хэлбэрээр гаргаж бүртгүүлнэ.
4.7. Бүртгэлийн дагуу коллежийн элсэлтийн комисс тухайн бүртгүүлэгчтэй холбогдож хэдийд, ямар материал бүрдүүлж ирэх болон бусад асуудлаар шаардлагатай мэдээллээр хангана.
4.8. Коллежид элсэх, бүртгэл хийлгэхдээ элсэгч нь дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
4.9 Мэргэшүүлэх сургалтын зардлын 50% төлснөөр элсэлтийн бүртгэл баталгаажиж, сургалтын гэрээ байгуулна.
Тав. Элсэгчийг бүртгэх хугацаа
5.1. Элсэлтийн бүртгэлийг 2024 оны 05 сарын 15-ны өдрөөс эхэлж, шинэ хичээлийн жил нээгдэх хүртэл хугацаанд үргэлжилнэ.
5.2.Мэргэжлийн боловсролын 1 жилийн сургалтын элсэлтийг жилд 2 удаа зохион байгуулж болох бөгөөд элсэлтийг жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний болон 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө зохион байгуулна.
5.3.Мэргэжлийн боловсролын 3 жилийн элсэлтийг жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө зохион байгуулна.
5.4.Техникийн боловсролын 1.5 жилийн сургалтын элсэлтийг жилд 2 удаа зохион байгуулж болох бөгөөд элсэлтийг жил бүрийн 1 дүгээр сарын 2-ны болон 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө зохион байгуулна.
5.5. 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэх аливаа хэлбэрийн сургалтын элсэлтийн үйл ажиллагааг жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болгоно.
Зургаа. Элсэгчийн шалгаруулалт
6.1. Мэргэжил тус бүрээр элсэхээр бүртгүүлсэн элсэгчийг дараах шалгуурыг баримтлан хяналтын тоонд багтаан элсүүлнэ. Үүнд:
6.2 Тус коллежид элсэгчдийг хүсэл сонирхлын дагуу бүртгэж, боловсролын баримт бичгийн дүнгийн дундаж оноо, суралцах чадвар, мэргэжлийн чиг баримжаа, эсээ бичлэгийн үнэлгээний оноог харгалзан хяналтын тоонд багтаан элсүүлнэ.
6.3 Элсэхээр бүртгүүлэгч нь бүртгүүлэх үедээ суралцах чадварыг тогтоох, ерөнхий мэдлэг шалгах асуулга бөглөнө. /Цахим болон цаасан хэлбэрээр/
Долоо. Элсэгчдэд олгох тэтгэлэг, хөнгөлөлт, урамшуулал
7.1. Тус коллежид элсэн орсон тэтгэлэг авах шаардлага хангасан 45 хүртэлх насны суралцагчид сар бүр 200000 (хоёр зуун мянган) төгрөгийн тэтгэлгийг тооцон төгсөхөд нь нэг удаа олгоно.
7.2. Улсын чанартай уралдаан тэмцээнд оролцож эхний гурван байр эзэлсэн сурагчдын мэргэшүүлэх хичээлийн зардлыг (нэг жилийн зардлыг) 20% хөнгөлнө.
7.3 Ерөнхий боловсролын сургуулийг 90-100% үнэлгээтэй төгссөн суралцагчийг тухай элсэн орж буй хичээлийн жилийн мэргэшүүлэх хичээлийн зардлаас 20% хөнгөлнө.
7.4 Ерөнхий боловсролын сургуулийг 80-89% үнэлгээтэй төгссөн суралцагчийг тухай элсэн орж буй хичээлийн жилийн мэргэшүүлэх хичээлийн зардлаас 15% хөнгөлнө.
7.4. Нэг гэр бүлийн хоёр хүүхдийн нэг нь, мөн хөгжлийн бэрхшээлтэй буюу бүтэн өнчин суралцагчийн мэргэшүүлэх хичээлийн зардлыг 30% тус тус хөнгөлнө.
7.5. Сурлага, урлаг, спортын онцгой амжилт үзүүлсэн сурагчдыг “Ерөнхий сайдын тэтгэлэг”-т тодорхойлох, бусад ивээн тэтгэгч байгууллагуудад тодорхойлж, дэмжлэг олгоход тэргүүн ээлжинд анхаарна.
Найм. Сургалтын гэрээ байгуулах
8.1. Энэхүү журмын шаардлагыг хангаж бүртгүүлсэн болон мэргэшүүлэх сургалтын зардлын 50 хувийг төлсөн элсэгчидтэй сургалтын гэрээ байгуулна.
8.2. Сургалтын гэрээ байгуулсан сурагчдын талаар элсэлтийн тушаал гарснаар дараах эрхүүд нээгдэнэ. Үүнд:
КОЛЛЕЖИЙН ЗАХИРГАА